2010-12-24
Хүүхнүүдийг нөхөрт гарахад саад болдог 5 шалтгаан....


 Гуч гарсан хэдий ч хань нөхрөө олоогүй бүсгүйчүүд олон байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар гэр бүлтэй болж амжаагүй яваа бүсгүйчүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг бодвол хань ижлийн эрэлд идэвхтэй гардаг байна. Тэгэхдээ тэр бүр амжилттай болдоггүйд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг аж. Үүнд:


1. Нөхөрт гарахыг хэт бүү хүсэж мөрөөд. Хүүхнүүдийн иймэрхүү байдал эрчүүдэд илт мэдрэгддэг тул тэд дөлж зугтаадаг байна.

2. Насаа битгий нуу. Гуч дөхөж буй эмэгтэйчүүдэд насаа нууж ичих хэрэггүй. Яг таг тоо ч хэлэх нь дэмий. Ер нь соёлтой эр хүн эмэгтэй хүний насыг асуудаггүй шүү дээ.

3. Өөрийн тухай хэт дэлгэрэнгүй бүү ярь. Яагаад өдий болтол нөхөрт гараагүй эмэгтэйг зарим нэг нь сонирхож болох юм. Тэгэхээр гуниг шингэсэн түүх ярьснаас аятайхан гоё "үлгэр" зохиосон нь дээр.

4. Эрчүүдийн хойноос хэт бүү гүй. Мэдээж улаан цайм гүйхгүй ч тийм байдалд бүү авт. Өөрөө санаачилга гаргадаг хүүхнүүдийг эрчүүд сонирхдоггүй.

5. Залилагч, хууран мэхлэгч нараас болгоомжил. Эмэгтэй хүний нөхөрт түргэн гарах гэсэн хүсэл мөрөөдөл дээр хувийн сонирхлоор хандаж ашиг хонжоо хардаг зүсэн зүйлийн луйварчид байдгийг бүү март. Тэд үнэн нүүр царайгаа нууж, зорьсондоо хүрээд алга болно шүү.


Бичсэн: suvd | цаг: 09:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax