2010-12-27
Хайр сэтгэл нандин харьцаанаас эхэлдэг


мар ч оргилуун хайр харьцах соёл, бодол санааны хүчгүйгээр төгс төгөлдөр байж чаддаггүй. Дотно харьцаагаа бататгахад тань бодол санааны хүч, энерги тустай.

Нэг. Хайрын бодлоос эхэл.
Хайраар дүүрэн бодол санаа нь хайраар дүүрсэн үйл хөдлөл нь мэдрэмжинд хүргэдэг.

Хоёр. Эсрэг хүйстэнээ хүндэлж сур.
Хорвоо дээр хүн бүр давтагдашгүй өвөрмөц. Та хэн нэгэнд хайртай болвол эхлээд хүндэлж сурах хэрэгтэй.

Гурав. Аминчхан үзлээсээ сал.
Хайртай л бол чи надад бүхнээ зориулах ёстой, гэсэн аминчхан үзэл бодлоо хая. Чухам ийм өмчлөх хэлбэрийн хандлагаас л хосуудын харьцаанд ан цав гардаг. Дөрөв. Болзол, нөхцөл бүү тавь. Хайртай хүндээ биелэгдэх, биелэгдэхгүй янз бүрийн нөхцөл болзол тавих хэрэггүй. Энэ нь хайр сэтгэлийн харьцааг холдуулахаас өөр үр дүнд хүргэхгүй. Үнэхээр шаардлага гарвал ухаалаг болзол тавь.

Тав. Нээлттэй байхыг хичээ.
Илэн далангүй байна гэдэг харьцааны том урлаг. Гэхдээ нээлттэй байгаа нь тэр гээд өөрийнхөө бүх нууцыг тоочих хэрэггүй л дээ. Гол нь сэв суулгах харьцаанаас болгоомжил. Ёжтой эвгүй үг, битүү хатуу сануулга, дайрч хэлэх бүдүүлэг өнгө аяс ямар ч халуун сэтгэлийг хөргөж болохыг мартуузай.

Зургаа. Сонирхолтой бай.
Эхэндээ хүн бүхэнд хайр дурлал шинэ соргог, сонирхолтой байснаа бие биенээ сайн мэдэх тусам уйтгартай болдог гэдэг. Гэхдээ ийм байдалд заавал хүрэх албагүй юм. Та өөрөө хувь хүнийхээ хувьд сонирхолтой, таамаглашгүй, санаачлагатай, амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг бол ийм зүйл болохгүй.


Бичсэн: suvd | цаг: 10:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax