2010-12-27
Өөрийнхөө гол түлхүүрийг ол



Би баталгаатай хэлж чадна, ямар ч хүн амьдралдаа ядаж нэг удаа өөрөө өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа өөрчлөх, асуудлуудаа шийдэх зөвлөгөөг уншиж байсан гэдгийг. Би ч гэсэн тэгэж байсан, гэхдээ яагаад ч юм өөрчлөгддөггүй байлаа.

Заримдаа би сэтгэлээр унаж, яг л Испанийн зохиолч Цезарь Валлежогийн зохиолд гардаг шиг “Бурхан намайг бүтээж байхдаа өвчтэй байсан байх аа” гэж боддог байв. Би 30 нас гарчихсан байхдаа ч аливаад гутранги ханддаг, өмнөө тавьсан зорилгогүй байлаа. Би өөрийн найз Майкд энэ тухайгаа хэлэхэд тэр надад нэг ном унш гэж өглөө. тэр номыг унших хүртлээ би надад туслах нэг ч ном байхгүй, тэгээд ч ном уншаад сайхан болчихдог, өөрчлөгддөг гэдэгт итгэдэггүй байсан үе. Энэ ном бол Наполеон Хиллийн “Баяжих гол түлхүүр” нэгсэн ном байсан бөгөөд миний номын шүүгээнд нэлээд удаан хэвтсэн юм. Би тэр үед өөрөө өөртөө туслах, өөрийгөө хөгжүүлэх номнуудад ерөөсөө итгэдэггүй, ийм номыг тэнэгүүдэд, арчаагүй дорой хүмүүст зориулагдсан байдаг гээд тоодоггүй байсан юм.

Тэгээд нэгэн өдөр “баяжих” гэсэн үгэнд нь татагдаад уншихаар суув. Би хөрөнгө чинээтэй баян амьдрахыг хүсч байсан юм. Мөнгөтэй, хөрөнгөтэй болчихвол аз жаргалтай сайхан амьдрах юм шиг санадаг байв. Номыг уншаад, зөвлөгөөг дагадаг болсноос хойш миний жилд олдог байсан орлого хоёр дахин нэмэгдээд зогсохгүй, минйи дотор байсан баян болох хүслийн жаахан дөлийг маань оч авалцуулан гал болгон дүрэлзүүлж, миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юмдаа.

Дараа нь тэр ном надад чухам ямар өөрчлөлт өгсөн бэ гэж бодоод байсан чинь, ерөөсөө л өөрөө өөрийгөө идэвхжүүлэх чадваруудыг өгсөн байлаа. Номыг уншиж дуусаад би түүний бичсэн бусад бүх номыг худалдаж авсан. Мөн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туслах чиглэлийн унших болон сонсох маш олон ном уншдаг болсон. Машиндаа, орондоо орохоос өмнө, усанд орж байхдаа, гэрээ цэвэрлэж, хоол хийж байхдаа ч сонсох боломжтой бүх үедээ тэрхүү номнуудаа сонсож байв.
Би өөрөө өөрийгөө ойлгож, сэтгэл санааны хувьд, дотроосоо дахин шинэ  “би” төрсөн гэж хэлж болно. Аливаад өөнтөгч, шүүмжлэгч, гутранги ханддаг би байхаа больж, маш эрч хүчтэй, өөдрөг, тэмүүлэлтэй би болон өөрийгөө шинээр бий болгосон.

Тэгээд яаж энэ бүхнийг хийх вэ гэж та гайхаж байна уу?. Миний хэлэх гээд байгаа гол санаа юу вэ гэж үү? Наполеон Хиллийн ном таны гол түлхүүр болж чадахгүй байж болно. Гэвч та уйгагүй хайгаарай. Таныг гол түлхүүр болох санааг агуулсан номыг та олж чадвал би танд нэг л зүйлийг баталгаатай хэлж чадна. Та сайн тогтож, бодож уншаад хандлагаа өөрчилөөд үзвэл маш олон зүйлийг өөрчилж чадна шүү. Бүсгүй та энэ долоо хоногт таныг хөдөлгөж чадах гол түлхүүрээ олох эхлэлээ тавих тун.

Бичсэн: suvd | цаг: 10:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax