2010-12-24


     Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л. . . Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав.

     Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан, дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа. Тулгаа, энэ усан бороонд тусгүй л юм болж дээ хөөрхий тусалсан нь дээр байх гэж бодоод дохио өгөн замаас гарсанаа нөгөөх машины урдхан талд очиж зогсов....

2010-12-24



Ер нь даалгавар бүхэн энгийн ч бай олон шийдвэрлэх гарцтай байдаг.

Шийдвэрлэшгүй асуудалтай тулгарвал хамгийн түрүүнд – сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй. Айдас, бухимдал нь хүний зоригийг мохоож, бүтээлчээр сэтгэх чадваргүй болгодог. Харин бүтээлч гэдэг бол бусад шиг биш, стандарт бусаар бодох гэсэн үг.

Хүн болгоны амьдралд биелэгдэшгүй даалгавар тохиолддог байх. Тэгвэл Танд заавал гүйцэтгэх хэрэгтэй биелэгдэшгүй даалгавар тулгарвал яах вэ?

Нэгдүгээр дүрэм. Эхлээд тайвшир, гүнзгий амьсгаа аваад арав хүртэл тоолоод гарга. Тухайн нөхцөл байдлаас хамаараад хэдэн ч удаа давтаж болно. Гол нь Та...

2010-12-24

Бидний сэтгэлийн гүнд орших хамгийн таатай, таагүй мэдрэмжүүд нь бидний хувийн амжилтуудтай бус харин бусадтай хэрхэн харилцаж байсан, ер нь нийгмийн холбоо харилцааныхаа хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаас шалтгаалдаг болохыг сэтгэл судлаачдаас бүрдсэн судалгааны багийнхны хийсэн судалгааны ажил баталсан байна.

Уг судалгааны ажлын удирдагч доктор Шайра Гэбриэл /АНУ, Буффало хотын Их сургуулийн сэтгэл судлалын доцент/ тэмдэглэхдээ: “Бидний ихэнхи нь ажил, хобби эсвэл боловсролдоо хувийн амжилт гаргах тал дээр маш их хүч зарцуулдаг. Гэвч бидний хийсэн судалгаанаас харахад хүнд хамгийн ...

2010-12-24


 Гуч гарсан хэдий ч хань нөхрөө олоогүй бүсгүйчүүд олон байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар гэр бүлтэй болж амжаагүй яваа бүсгүйчүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг бодвол хань ижлийн эрэлд идэвхтэй гардаг байна. Тэгэхдээ тэр бүр амжилттай болдоггүйд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг аж. Үүнд:


1. Нөхөрт гарахыг хэт бүү хүсэж мөрөөд. Хүүхнүүдийн иймэрхүү байдал эрчүүдэд илт мэдрэгддэг тул тэд дөлж зугтаадаг байна.

2. Насаа битгий нуу. Гуч дөхөж буй эмэгтэйчүүдэд насаа нууж ичих хэрэггүй. Яг таг тоо ч хэлэх нь дэмий. Ер нь со...

2010-12-24
    

                                                        

Хонь

Марсын буюу дайн тулааны тэнгэрийн нөлөөлөл дор оршдог энэ ордынхонд бэлэг дурсгалын чамин хутга, гоёмсог сэлэм, машины гоёл чимэглэл өгвөл хамгийн их таалагдана. Мөн гэрэл, галыг бэлгэдэж лаа, гоёмсог асаагуур, үнэтэй янжуур тамхи, гаанс зэрэг сайхан бэлэг болно. Хонины ордын эмэгтэйчүүдэд зориулж үнэт металлаар урласан гоёлын зүүлт, үсний чимэглэл сонговол сэтгэлд нь илүүтэй нийцнэ.

Yхэр

Yхрийн ордын эр хүнд эвэрний дүрс бүхий дурсгалын цом, харин эмэгтэйд баглаа сарнай цэцэг, гарын бугуйвч өгвөл хамгийн супер бэлэг бол...

2010-11-29
     Сайн уу оройн мэнд. Одоо цаг 17.00 болж байна. 
Миний өнөөдрийн ажил ид өрнөж байна. Сарын эцэс болж байгаа болохоор ажлын тайлан, тооцоо гээд нэхэгдэх юмс өчнөөн энэ бүх цаасан дундаас босож чаддаггүй ээ... Өөртөө чөлөө өгөнгөө энэ бүхнийг сийрүүлж сууна.
Өнгөрсөн амралтаар гэрлүүгээ хариад ирсэн. Улс тунхагласныхаа баярыг гэр бүлийнхээ хүрээнд хирэндээ сайхан өргөн тэмдэглээд..
     Ажлын долоо хоногийн эхний өдөр аймар их ачаалалтай байна, цаашдаа одоо яах болооо? 12 сард бас зөндөө ажилтай.... Ядраад ч байгаа юм шиг нэг бол залхуураад ч байгаа юмуу сайн мэдэхгүйнэ дээ.... Ямар ч л бай...
2010-11-29
     11.40- Их үдийн завсарлагаа болоод хоолондоо гарах  гээд баахан мунгинлаа.
Би түүнийг ямар их санана вэ? Утсаар ярих үнэхээр хангалтгүй юм аа... Үргэлж л дэргэдээ мишээлгэмээр...

Хусч амжаагүй сахал, шанаа, эрүү
Хундага өргөхдөө хэлсэн үгнээс чинь илүү
Үнэн байдаг.
Дэргэд минь чи үдэш мэт ирэхэд
Дэндүү танил үнэрт чинь шигдэж
Энгэрийнхээ товчны хэрэггүй олныг
Өмнөхөөс илүү анзаардаг

Чиний амьсгал хүсэл шүргэхэд
Чиглүүлэгчээ би алддаг
Тэвчишгүй шуналдаа шатаж
Тэвэрт чинь үхмээр байдаг
Уйлах зориг өгөөч, надад
Уруулыг чинь нулимсаараа норгоё
Алдагдсан ганц ...
2010-11-18
     07.00- Өглөө босоод цонхоор хартал шөнө цас орсон нь илт. Гудамж, талбай, байшингийн дээвэр, тоглоомийн талбай гээд бүх л зүйл цасаар битүү хучигдсан байх юм. Зам халтиргаатай бололтой машин, хүн ялгаагүй удаан гэлдэрсээр. Юмар хувцас өмсөх вэ ? гэж бодонгоо ванны өрөө рүү би алхлаа.
     07.15- Эгчийн бэлдэж өгсөн өглөөний цайгаа уух гээд ширээндээ суунгаа урьд шөнө юу зүүдлэснээ эргэн нэг бодлоо....  "Нийтийн дотуур байр, зөндөө эмэгтэйчүүд, бас тэгээд онгоц, би бас зугатаж байх юм, Гэхдээ юунаас? Яагаад гэдгээ санахгүй байна" зүүд гэвэл нэг иймэрхүү... Урьд шөнө унтахдаа экс залуутайгаа...