11.40- Их үдийн завсарлагаа болоод хоолондоо гарах гээд баахан мунгинлаа.
Би түүнийг ямар их санана вэ? Утсаар ярих үнэхээр хангалтгүй юм аа... Үргэлж л дэргэдээ мишээлгэмээр...
Хусч амжаагүй сахал, шанаа, эрүү
Хундага өргөхдөө хэлсэн үгнээс чинь илүү
Үнэн байдаг.
Дэргэд минь чи үдэш мэт ирэхэд
Дэндүү танил үнэрт чинь шигдэж
Энгэрийнхээ товчны хэрэггүй олныг
Өмнөхөөс илүү анзаардаг
Чиний амьсгал хүсэл шүргэхэд
Чиглүүлэгчээ би алддаг
Тэвчишгүй шуналдаа шатаж
Тэвэрт чинь үхмээр байдаг
Уйлах зориг өгөөч, надад
Уруулыг чинь нулимсаараа норгоё
Алдагдсан ганц агшныг торгоож
Асгарсан гэзгээ тохойн дор чинь
Дэвсэж өгье.
13.40- Ерөнхийдөө ажил ч жигдэрч байна. Миний залхуу хүрэх гээд л .... Нэг сайхан бүтэн өдөр 24 цаг үхсэн юм шиг нам унтах юмсан. Утас дуугарч, захианууд хөврөөд л ... Миний амьдрал нэг иймэрхүү. Ажил тараад орой юу хийх билээ? Хагасайнд Хөх хот явна, түүндээ л бэлддэг юм билүү... Гэхдээ жаахан пиво шиммээр ч юм шиг... За за тэр үеийн байдал л мэдэх байх даа. Ажлаа хийе дээ...
15.25- 15.30д сургалттай ч гэж байх шиг тэрэнд нь сууж бүртгүүлсэн болохоос....
Ажил бага, залхуу хүрээд.... Там юм аа
17.30- Ажил ерөнхийдөө дуусч байна. Сая сургалт дууслаа, ашгүй нэг тарах цаг дөхөж байна.
17.40- Тэр минь ярьж байна. Бодвол орой болзоотой л болчих шиг боллоо.
18.00- За баяртай би явлаа.........
Амьдрал хөвөрсөөр.....