2010-12-24
Биелэгдэшгүй даалгаварыг хэрхэн гүйцэтгэх вэ? Тун амархан...



Ер нь даалгавар бүхэн энгийн ч бай олон шийдвэрлэх гарцтай байдаг.

Шийдвэрлэшгүй асуудалтай тулгарвал хамгийн түрүүнд – сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй. Айдас, бухимдал нь хүний зоригийг мохоож, бүтээлчээр сэтгэх чадваргүй болгодог. Харин бүтээлч гэдэг бол бусад шиг биш, стандарт бусаар бодох гэсэн үг.

Хүн болгоны амьдралд биелэгдэшгүй даалгавар тохиолддог байх. Тэгвэл Танд заавал гүйцэтгэх хэрэгтэй биелэгдэшгүй даалгавар тулгарвал яах вэ?

Нэгдүгээр дүрэм. Эхлээд тайвшир, гүнзгий амьсгаа аваад арав хүртэл тоолоод гарга. Тухайн нөхцөл байдлаас хамаараад хэдэн ч удаа давтаж болно. Гол нь Та тайвшрах.

Хоёрдугаар дүрэм. Өөртөө: “Ямар ч даалгаварт олон гарц байдаг, тэр дундаас ядаж нэг нь тун энгийн байдаг. Тэгэхээр тэр энгийн гарцыг л олох хэрэгтэй” гэж хэл.

Гуравдугаар дүрэм: Тэрхүү энгийн гарцыг хай, тэгээд түүнийгээ олсон ч байсан бүү зогсоорой. Дахиад бодох нь хэзээд ашигтай байдаг юм. Магадгүй түрүүчийнхээс хялбар шийдэл байж болно шүү дээ.

Харин одоо хамгийн амар шийдлээ олсон бол түүнийгээ дараах арван хэсгийн дагуу цаасан дээр буулган бичсэн нь дээр.

1. Зорилгоо буулган бич.

2. Эхлэх хугацаа.

3. Дуусах хугацаа.

4. Байгаа давуу талууд.

5. Эхлэх цэг.

6. Шатласан, дэлгэрэнгүй төлөвлөгөө. Шат бүхэн биелэгдэхээр харагдаж байх ёстой шүү.

7. Саад тотгор.

8. Саадыг давах аргууд. 9. Хүрэх үр дүнг тодорхойлох. Болж өгвөл тоогоор.

10. Хэрэв та хүссэн зүйлдээ хүрвэл ямар шагнал хүлээж байгаа тухайгаа бич.

Хамгийн чухал бас хүнд нь төлөвлөгөө зохиох. Заримдаа бид маш бага хугацаанд төлөвлөгөө зохион зайлшгүй хэрэгтэй болдог. Үнэндээ эхэндээ л хэцүү байдаг, харин энэ нь зуршил болоод ирэхээр бүгд л автоматаар хийгддэг болчихно.

Ямар ч хэцүү даалгаварыг гүйцэтгэж байхад олон тооны алдаанууд гардаг. Олон хүмүүс алдаа хийхээс айснаасаа болж бүр ямар ч үйлдэл хийхгүй байх нь бий. Бид чинь алдаж л байж энэ нь болохгүй юм байна аа гэсэн мэдээллийг авна шүү дээ. Хийж буй оролдлого бүр сайжруулахын төлөө л байдаг. Алдаа бүрээ эмгэнэлт явдал, гарз биш харин туршлага хэмээн хүлээн авч бай. Эмгэнэлт явдал гэдэг биднийг шаналахыг, харин туршлага бол биднийг суралцахыг шаардаж байдаг билээ.

Хөдлөөрэй! Төлөвлөгөө зурагдангуут түүнийгээ гүйцэтгэж эхэл. Хэрэв Танд итгэлийн амт мэдрэгдэх л юм бол айж амжихаа болино. Бас нэг чухал зүйлийг сануулахад амжилттай хийгдсэн алхам бүрийн дараа өөрийгөө магтаж бай. Та даалгавараа бүхэлд нь шийдээгүй байлаа ч шийдэхээр зүрхэлсэн тань Том Амжилт. Өөрийгөө магт! Үүгээрээ Та өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх болно !

Тэгэхээр одоо Танд шийдэгдэмгүй асуудал байна уу? Тийм асуудал байхгүй ээ! Таны хувьд байхгүй!



Бичсэн: suvd | цаг: 09:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


upshot bna. taalagdaj bna shu гоё шүү 1 odor alban esoor uzie. bicheed bgaarai
Бичсэн: Зочин цаг: 11:03, 2010-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax