Энэ тухай эрдэмтэн мэргэд нэлээн хэдэн жил хоорондоо үр дүнгүй цэц булаацалдаж байгаа билээ. Хүн төрөлхтний эцэг Адам эхнэр Евагаа үнсэж байсан бол уу?
Чарльз Дарвины нотолж буйгаар бол, соёлт хүмүүс бидний өвөг хүн-сармагчингууд адгуус амьтнаас үлгэр дууриал авч, үнсэлцэж эхэлжээ. Адгуус араатан хэрхэн бие биедээ хоол хүнсээ хошуугаараа дамжуулж буйг ажигласан хүн-сармагчингууд нэгийг сэтгэж, үнсэлцдэг болжээ. Дарвины онолоор бол, хүнд хүний юм огтхон ч алга. Хүн өөрөө сармагчингаас үүссэн, үнсэлцэхийг бас адгуус амьтнаас сурсан ажээ.
Yнсэлтийн тухай хамгийн анхны баталгаатай баримт одоогоос 2500 жилийн тэртээх үед хамаарна. Тэр үеийн Энэтхэгийн сүм хийдийн хана туурган дээр янз янзын байрлалаас үнсэлцэж буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг.
Солонгосын эрдэмтдийн бичсэнээр, хүй нэгдлийн хүмүүс нөгөө хүнээ мэдэрч, “амтлахын” тулд үнсдэг байжээ. Ямар ч байлаа гэсэн энэ нь эмэгтэй хүмүүст таалагдсан нь маргаангүй.
Германы антропологич К.Нимицийн судалгаагаар хүний өвөг макак сармагчин хайр энхрийллээ үнсэлтээрээ илэрхийлдэг гэнэ. Хэрэв түүний дэвшүүлсэн таамаглал үнэний хувьтай бол үнсэлт бүр 50 сая жилийн настай ажээ.
Залуудаа их үнсэлцвэл нас ахихад нүүрний арьс үрчийхгүй байх сайн талтай
Чухам юу хүний зүрхийг минут тутамд ердийнхөөс нэг литрээр илүү цус ялгаруулж, биеийн 28 булчинг нэг дор хөдөлгөөнд оруулж, цусны даралтыг эрс өсгөдөг вэ? Чухам юу адреналиныг ялгаруулж, бөөн калорийг шатаадаг вэ? Өглөөний гүйлт үү? Улирлын шалгалт уу? Yгүй. Тэгвэл чухам юу 9 мг ус, 0,7грамм альбумин, 0,45 мг давс, 250 төрлийн бактери дамжуулдаг вэ? Энэ бол мэдээж үнсэлт юм.
Бүсгүйчүүд илүү янаг үнсэлцдэг
Хүн бүр өөр өөрийнхөө өвөрмөц аргаар үнсэлцдэг боловч, тэдэнд хэвшмэл нэгэн зүйл байдгийг судлаачид тогтоожээ. Эмэгтэйчүүдийн 56 хувь, эрэгтэйчүүдийн 46 хувь үнсэлцэхдээ хэлнийхээ үзүүрийг идэвхтэй хөдөлгөдөг байна. Эмэгтэйчүүдийн 69 хувь, эрэгтэйчүүдийн 47 хувь нь нүдээ тас аньж, “харанхуй”-д үнсэлцэхийг эрхэмлэдэг ажээ. Эмэгтэйчүүдийн 90 хувь, эрэгтэйчүүдийн 79 хувь сайхан үнсэлцэхийн тулд тэврэлдэх хэрэгтэй гэж үздэг байна. Бүсгүйчүүдийн дөнгөж 12-хон хувь сорж байгаа мэт хүчтэй үнсэлтэнд дуртай гэнэ. Түүнээс гадна 100 хүнээс зургаа нь үнсэлцэх дургүй, хоёр нь хэлээ оролцуулахыг цээрлэдэг байна.
Yнсэлт хэр удаан үргэлжилдэг вэ?
Статистикийн судалгаанд мэдэхгүй зүйл гэж байхгүй. Yнсэлт дунджаар ердөө л аравхан секунд үргэлжилдэг боловч, энэ нь үнсэлцэж буй хүмүүст маш урт хугацаа шиг санагддаг ажээ. Харамсалтай нь хуримын дараа үнсэлт аравхан секундынхээ хугацааг ч барихаа больж, аажим аажмаар богиносдог байна. 100 бүсгүйн 37 нь анх 14 насандаа үнсэлцэж үздэг гэнэ. 19-25 насны охид 30-40настай хүүхнүүдийг бодвол 90 дахин их үнсэлцдэг байна. Yнсэлтийн 82 хувь оройн 19-22 цагт ногддог болохыг үзвэл хүмүүс өглөө, өдөр бараг үнсэлцдэггүй гэлтэй.
Рекорд үнсэлтүүд
Юм бүхэнд рекорд байдаг. Yнсэлтэнд ч мөн адил. Японы иргэн Тошиаки Шиара, Юкико Нагату хоёр усан дотор 2 минут 18 секунд үнсэлцэж, дээд амжилт тогтоожээ. Yнсэлцэхэд хүний сэрэл хөдөлдөг бөгөөд онцгой тохиолдолд дур тавих нь ч бий. Хүмүүсийн гурав орчим хувь нь үнсэлцэж байхдаа дур ханадаг байна.
Yнсэлт ямар байх ёстой вэ?
Америкийн секс судлаач Л. Шенберг үнсэлт ямар байх ёстой тухай бичжээ: “Уруул хув хуурай ч биш, бас тэгэхдээ шүлстэй нойтон байх ёстой. Уруулынхаа даралтыг тогтмол өөрчилж байх хэрэгтэй. Нэг хүчтэй, нэг зөөлөн гэх зэргээр ээлжлэх нь зөв. Хэл ч гэсэн бас хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх ёсгүй, харин ч үнсэлцэх ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай. Эмэгтэйчүүд илүү зоригтой үнсэлцэж, санаачлагыг гартаа авбал эрчүүдэд их таалагдах нь гарцаагүй. Заримдаа нөгөө хүнийхээ уруулыг нэг их чанга биш хазаж болно” хэмээн туурвижээ.
Юуг анхаарвал зохих вэ?
Уруулын гадаргуу арьс бол тун ч нимгэхэн бөгөөд эмзэг байдаг. Тийм учраас дерматологууд арьсны үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд уруулаа цаг ямагт нарны хурц туяанаас хамгаалж байхыг зөвлөдөг. үүнд өнгөгүй уруулын будаг яг тохирно. үнсэлцэхэд уруулны гадна төрх бусдыг урин дуудах мэт тачаангүй байх ёстой нь ойлгомжтой.
Гарыг тань үнсэе
Статистикийн тоо баримт эмэгтэй хүний цэвэр, булбарай, арчилгаа сайтай гарыг эрчүүд илүү хүсэмжилдэг болохыг илтгэж байна. Эрэгтэй хүн өөрт таалагдсан бүсгүйгээ энхрийлэхдээ шууд тэврээд юм уу, үнсээд авдаггүй, харин гарыг нь илдэг “зуршилтай” гэнэ.
Итали хүүхнүүд илүү янаг үнсэлцдэг
Европын орнуудын хүн амыг хамарсан судалгааны дүн франц эрийн янаг үнсэлтийг юу ч орлож чадахгүй болохыг харуулжээ. Европ бүсгүйчүүдийн 35 хувь нь франц, 28 хувь нь итали, 211 хувь нь испани эрийн үнсэлт ухаан мансуурам гэж хариулсан байна. Харин эрчүүд мөн л дээрх гурван орны бүсгүйчүүдийг сонгосон ба дараалал нь л зөвхөн ялимгүй өөрчлөгджээ. Эрчүүд тэргүүн байранд итали хүүхнүүдийг оруулсан бөгөөд 2,3-р байранд франц, итали бүсгүйчүүдийг тавьсан аж. Эдгээр гурван орныг Европт төдийгүй, дэлхийд “халуун цустай”-д тооцдог нь ортой бололтой.
Yнсэлт гэж юу вэ?
Бүдүүн тоймоор хэлэхэд, үнсэлт бол нүүрний нэгэн хэсэг булчингийн зохицсон хөдөлгөөн юм. Тэгэхдээ үүнд ам орчмын булчингууд гол ачааллыг үүрнэ. Түүнээс гадна хэл, уруул, хацар, эрүүний булчингууд ажиллагаанд оролцдог. Байнга үнсэлцдэг хүний бамбай булчирхай сайжирч, судасны цохилт минутанд 75-150 болтлоо нэмэгдэж, үнсэлт бүрт 12 калори энерги зарцуулагдаж байдгаас гадна 250-иад төрлийн эд эс харилцан солилцдог ажээ. Эдгээр 250-иад төрлийн эд эсийн зарим нь хүний биед маш хэрэгтэй бодис агуулсан байдаг ажээ. Yнсэлцээд ямарваа нэгэн өвчний халдвар авах нь аянганд ниргүүлэх, эсвэл солирт цохиулахтай адил ховорхон үзэгдэл юм гэж Солонгосын эрдэмтэд нотолж байна.
Yнсэлт бол эм
Их үнсэлцэхийн сайн талыг тоочиж баршгүй. Yнсэлт бол шүдний оо гэсэн үг. Учир нь үнсэлт таныг амны үрэвсэл, буйлны хавдар зэргээс найдвартай бүрэн хамгаална. Yнсэлцэхэд хүний амьсгаа гүнзгийрч, бие тавирдаг учир, сэтгэл санаа амарч, нэг ёсондоо проблемууд мартагддаг байна. Yнсэлт санаа сэтгэлийг амирлуулахаас гадна хүний биеийн дархлалын тогтолцоог сайжруулж, хоол шингээх явцыг хурдасгана.
Мөн чанга гэгчийн үнсэлцвэл шүдний өвчин намддаг байна. Тиймээс таны шүд өвдвөл үнсэлцэх хэрэгтэй. Ингэснээр өвчин намдах төдийгүй, шүд тань бэхжинэ. Yнсэлт ямар ч массажаас илүү нүүрний булчингуудыг чангалдаг. Залуудаа их үнсэлцвэл нас ахихад нүүрний арьс үрчийхгүй байх сайн талтай. Тэгэхлээр үнэтэй тос авах, гоо сайхнаар үйлчлүүлэх ч шаардлагагүй болно. Yнсэлт эм төдийгүй, лакмусын цаас юм. Хэрэв танд түүнтэй үнсэлцэхэд таагүй байгаа бол бүх зүйл тодорхой биш үү?
Yнсэлт аваар ослоос хамгаалдаг
Америкийн даатгалын алба нэгэн сонирхолтой нээлт хийсэн байна. Yнсэлт бол аваар ослоос хамгаалах найдвартай хэрэгсэл ажээ. Яагаад гэвэл гэрээсээ гарахын өмнө эхнэртээ үнсүүлсэн хүн тэр өдөртөө сэтгэл дүүрэн явж, жолооны ард илүү өөртөө итгэлтэй, илүү сонор соргог байдаг байна. Энэ нь зөвхөн эрчүүдэд ч төдийгүй мөн бүсгүйчүүдэд хамаарна.
Туръя гэвэл үнсэлц!
Хүмүүс турах гэж есөн шидийн арга хэрэглдэг билээ. Аэробик, бодибилдинг, гимнастик, тураах, эрүүлжүүлэх төв, тураадаг тос, цай гээд л ….Тэгвэл жирийн үед, амгалан тайван байхдаа хүн минутанд 20 удаа амьсгаа авдаг бол “гүнзгий” үнсэлцэхэд эл үзүүлэлт 60 болтлоо өсдөг байна. Улмаар цусны эргэлт сайжирч, булчингийн үйл ажиллагаа идэвхжиж, хоёр дахин их калори ялгардаг. Тиймээс туръя гэвэл тачаадан үнсэлцээрэй. Yр дүнгий нь та удахгүй үзнэ.