Аливаа хүн өөрийн гадуур хувцас, малгай тэргүүтнийхээ хэв маягийг өөрөө шилж авахгүй бөгөөд олны таашааж өмсөх болсныг л дуурайн хэрэглэдэгийнхээ нэгэн адил үзэл санаа чиг хандлагынхаа алиныг ч өөрөө сонгож авдаггүй. Харин тэдгээр чиг хандлага, үзэл санаа өөрөө аяндаа хүнд орж ирнэ.
Мэдээж, тодорхой нэг нийгэм цаг үед амьдарч байгаагийнхаа хувьд оюун сэтгэлгээний зарим үйл ажилагааны шаардлагын эрхээр өөрийн гэсэн үзэл хандлагатай байх нь өмсөх малгайтай байх учиртай гэдэг шиг чухал. Үүнтэй адил эмэгтэйчүүдтэй харьцах эрчүүдийн харьцааны ов мэх, арга барил ч гэсэн ерөнхийдөө нэ...